Хотын дарга 2, 4 дэх долоо хоногийн Мягмар гарагт иргэдтэй уулзана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Засаг даргатай биечлэн уулзах хүсэлтэй иргэд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудад болон 1800-1200 тусгай дугаарын утас, www.ub 1200.mn цахим хуудсаар тус тус хандах боломжтой.
Ингэхдээ тулгараад буй хүндрэл, бэрхшээлтэй байгаа болон шийдвэрлүүлэх асуудлаа дэлгэрэнгүй бичиж өгөх нь зүйтэй бөгөөд хүсэлтийг цахим системд бүртгэж, бүртгэгдсэн дарааллын дагуу холбогдох бэлтгэл ажил бүрэн хангагдсаны дараа уулзалт зохион байгуулах юм байна.
Уулзалтыг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногийн Мягмар гарагт 10:00 цагаас зохион байгуулах ба уулзалтын товыг уулзалт болохоос 24 цагийн өмнө иргэдэд мэдэгдэх юм.
М.Үүрийнтуяа