Ц.Мөнхзул 11, О.Гүндэгмаа 12 дугаар байрт оров

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-10 08:58:08

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын эмэгтэйчүүдийн 25 метр спорт гар бууны дасгалд өрсөлдсөн Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул тэмцээнээ өндөрлүүллээ.

Энэ төрөлд нийт 40 тамирчин өрсөлдсөнөөс Грекийн Аннна Коракаки түрүүлж, Герман, Швейцарийн тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн бол Ц.Мөнхзул 580 оноогоор 11, О.Гүндэгмаа 579 оноогоор 12 дугаар байр эзлэв.

Эхний тогтоол 30 сумд Ц.Мөнхзул 289 оноогоор 19-т, О.Гүндэгмаа 284 оноогоор 35-д орсон юм. Дараагийн түргэн буудах дасгалд О.Гүндэгмаа сайн буудсан ч шилдэг наймд багтаж чадсангүй. Энэ дасгалын шилдэг наймд БНХАУ, Грек, Гүрж, Герман, Болгар, БНАСАУ, Швейцарь, ОХУ-ын тамирчид багтсан юм.

Ч.Ариунболд

相关新闻