Д.Отгондалай шилдэг наймд үлдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭБразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын боксын тэмцээний 60 кг-ын жинд Д.Отгондалай Нидерландын боксчин Энрико Лакрустай тулалдаж, ялалт байгуулав.
Дэлхийд чансаагаараа хоёрт бичигдэж буй Д.Отгондалай эхний тойрогтоо гоц мөргөж, шууд шилдэг 16-д үлдээд байсан юм. Тэрбээр Энрико Лакрусыг ялснаар шилдэг наймд үлдэж байгаа юм. Д.Отгондалай энэ сарын 13-нд Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдана.
Ч.Ариунболд