Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРСонгинохайрхан дүүргийн ИТХ-ын тогтоолыг үндэслэн тус дүүргийн Засаг даргаар Ж.Сандагсүрэнг Нийслэлийн Засаг дарга С.Батболд батламжилжээ.
Дүүргийн Засаг дарга шинээр томилогдсонтой холбогдуулан тамга тэмдэг, ажил хүлээлцэх арга хэмжээ энэ сарын 5-нд болсон байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус дүүргийг удирдсан М.Чинболд шинээр томилогдсон Засаг дарга Ж.Сандагсүрэнд тамга тэмдэг хүлээлгэн өгч ажлын амжилт хүсчээ.
Засаг дарга Ж.Сандагсүрэн энэ үеэр Монгол Улсын хүн амын 10 хувь нь амьдран суудаг том дүүрэг, томоохон Засаг захиргааны нэгжийг удирдах өндөр хариуцлагатай ажилд хууль журмыг баримтлан, дүүргийнхээ болон иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлуудыг хурдтай, эрчтэй шийдвэрлэн ажиллахаа илэрхийллээ.
Ж.Сандагсүрэн нь 1986-1996 онд Ерөнхий боловсролын 73-р сургуулийг, МУИС-ийн ХҮДС-ийг 1997-2001 онд Математикч-Эдийн засагч мэргэжлээр, СЭЗДС-ийг 2003-2005 онд Бизнесийн удирдлагын Магистр зэрэгтэйгээр тус тус суралцан төгссөн.
2001-2004 онд СХД-ийн ИТХ-ын Ажлын алба- Албаны дарга
2005-2013 онд “Очир-Удраа” групп- Газрын захирал
2013-2016 УИХ-ын Тамгын Газар- Гишүүний зөвлөх зэрэг албыг хашиж байсан бөгөөд 2012 оноос СХД-ийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
Н.Туяа