Гурван хорооллын халуун усыг энэ сарын 25-ныг хүртэл хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-08-09 18:47:16

Дулааны шугам тоноглолд хийх зуны засварын ажлыг баталсан хуваарийн дагуу хийж байна. 

Тухайлбал, Гуравдугаар эмнэлэг, Сувилагчийн сургууль, Гэмтлийн эмнэлэг, Говь саун орчмын орон сууц, албан газрууд болон  25 дугаар эмийн сан, Улаанбаатар палас, 10-р хороолол, Москва хороолол, Цахилгаан тээвэр ХК, Ханын материал, Содон хороолол орчмын орон сууц, албан  газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлаад байна. Наймдугаар сарын 8-25-ны хүртэл дулааны шугамын засварын ажлыг хийх аж.

 

                                                                                                        М.Үүрийнтуяа

相关新闻