“Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-06-21 15:14:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлэг маргааш ШУТИС-ийн хурлын танхимд эхэлнэ.

 

Үндэсний хэлэлцүүлэг нь ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх, ТХЗ 4-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурлагын хоцрогдолыг арилгах бодлого чиглэл, арга замыг талуудын оролцоотой тодорхойлох зорилготой.

НҮБ болон Монгол Улсын Засгийн газар одоогоос эхлээд 2030 он хүртэлх хугацаанд боловсролыг хувирган өөрчлөх шинэ буюу шинэчилсэн үндэсний түвшний алс хэтийн зорилтыг тодорхойлоход тус дөхөм үзүүлэх зорилгоор оролцоог хангасан үндэсний хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулах гэж буй юм. Энэхүү үндэсний хэлэлцүүлгийг БШУЯ, түүний харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн зохион байгуулна.

Хэлэлцүүлэгт залуучуудын төөлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагууд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагууд оролцож доорх сэдвээр хэлэлцэх юм.

-Дижитал суралцахуй ба хувирган өөрчлөлт

-Тэгш, хүртээмжтэй, аюулгүй, эрүүл сургууль

-Амьдрал, ажил хөдөлмөр, ТХ-ийн төлөөх суралцахуй ба ур чадварууд

-Багш, багшлахуй болон багшийн мэргэжил

-Боловсролын санхүүжилт

 

Үе шаттай зохион байгуулж буй тус хэлэлцүүлгийн сүүлийн шат 7 дугаар сарын 4-нд болно.

相关新闻