Хотын дарга иргэдтэй анхны уулзалтаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-08-08 17:25:56

Улаанбаатар хотын захирагч С.Батболд  иргэдтэйгээ илүү ойртож ажиллах зорилгоор долоо хоног бүрийн Мягмар гарагт уулзалт хийх болжээ.

Эхний уулзалтаа энэ сарын 9-нд  НЗДТГ-т байранд хийх болжээ. Хотын  дарга уулзалтаараа нийслэлийн дүүрэг, хороо бүрт хүрч ажиллах аж. Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл”,  “Драгон”, “Дүнжингарав”  салбарт  ажиллаж,  иргэдтэй  уулзалт хийх юм. Тэрбээр дараагийн уулзалтаа ирэх долоо хоногийн Мягмар гарагийн 10.00 цагт Нийслэлийн  үйлчилгээний нэгдсэн төвийн  “Дүнжингарав” салбарт  хийхээр төлөвлөсөн байна. 

Б.Заяа

相关新闻