Зам тээврийн сайдын шуурхай зөвлөгөөн боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЗам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай зөвлөгөөнд салбарын төрийн бус байгууллагууд оролцож, тулгамдаж буй асуудлаа танилцуулав.
Тухайлбал, Монгол тээвэр нэгдлийн дарга С.Ганболд тээвэр зуучлалын компаниуд болон тээвэрчдэд тулгамдаад байгаа асуудлаа танилцуулсан юм. Тэрбээр, “Төрийн бус байгууллагууд дангаараа үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн орчноос эхлээд олон асуудал тулгамддаг. Мөн санхүүгийн бэрхшээл ч тулгардаг. Тиймээс салбарын удирдлагуудтайгаа нягт хамтран ажиллах нь чухал” хэмээв.
Иймд Д.Ганбат сайд “Төр засаг бол хувь, хувьсгалын аль ч байгууллагад ижил тэгш хандах ёстой. Аливаа хууль тогтоомжид ашиг сонирхлын зөрчил, аль нэг бүлгийн хүсэлтийг хангах заалт байх ёсгүй. Тиймээс тээврийг боох биш дэмжих бодлого баримталж, аливаа асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, уян хатан байх ёстой” хэмээгээд тэдний үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Ч.Ариунболд