НӨХӨН СОНГУУЛЬ: Сэлэнгэ аймагт сонгуулийн ирц 36.57 хувьтай дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-19 22:11:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн найман сумын 12 хэсгийн хороонд явуулсан нөхөн болон дахин сонгуулийн ирц 36.57 хувьтай дууслаа. 

Сонгуульд аймгийн Хурлын төлөөлөгчийн нэг, сумын хурлын төлөөлөгчийн 9 мандатын төлөө санал хураалт боллоо. Тус аймгийн найман сумын 12 хэсгийн хооронд явагдсан нөхөн болон дахин сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалтад 12518 сонгогч санал өгөхөөс 4582 буюу 36.57 хувь нь оролцсон байна. Санал хураалтын эцсийн дүнг маргааш нийтэд мэдээлнэ хэмээн аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

相关新闻