"Рио-2016"-д Монголын 3 шүүгч ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-08-08 14:21:47

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй зуны XXXI наадамд Монгол Улсын 3 шүүгч ажиллаж байна.

Энэ удаагийн наадамд Монголын 43 тамирчин оролцож байгаагаас гадна багш, дасгалжуулагчид, албаныхан, хэвлэл мэдээллийнхэн гээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. Шүүгчдээ танилцуулахад, жүдо бөхийн төрөлд М.Бөхбат, боксын спортын төрөлд Х.Хас-Эрдэнэ, чөлөөт бөхийн төрөлд Б.Төмөрбаатар нар олимпийн наадмыг шүүх үйл ажиллагаанд оролцож байна.

             

Энэ өдрүүдэд бокс, жүдо бөхийн тэмцээн эхэлсэн бөгөөд тус 2 төрөлд эрх авсан манай шүүгчид үүргээ гүйцэтгэж байгаа. Харин чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 11-21-нд болно.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, эмэгтэй жүдо бөхийг үндэслэгч Машбатын хүү Бөхбат  Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилладаг юм.

Д.Өлзий

相关新闻