Хүнсний ногооны тариалалт 1.2 мянган га-гаар НЭМЭГДЭВ.
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 1-ний байдлаар 365.6 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс:
- үр тариа 300.6 мянган га-д,
- техникийн ургамал 45.2 мянган га-д,
- төмс 9.1 мянган га-д,
- хүнсний ногоо 5.3 мянган га-д,
- таримал тэжээлийн ургамал 5.1 мянган га-д,
- бусад ургамал 0.1 мянган га-д тус тус тариалжээ.
Тариалсан талбай өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (0.8 хувиар) мянган га-гаар буурчээ.
Нийт тариалсан талбай өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (0.8 хувиар) мянган га-гаар буурсан байна. Ургамлын
төрлөөр тариалсан талбайг авч үзэхэд:
- үр тариа 28.2 (8.6
хувиар)
мянган га,
- таримал тэжээлийн ургамал 2.6 (33.3 хувь) мянган га,
- төмс 2.5 (21.3%) мянган га-гаар буурсан бол
- техникийн ургамал 29.2 (2.8 дахин) мянган га,
- хүнсний ногоо 1.2 (27.8 хувиар) мянган га-гаар тус тус нэмэгджээ.