Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга
шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо өнөөдөр эхэллээ.
Тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын 32 багийн 300 гаруй тамирчин оролцож, довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулах юм. Тус тэмцээний бэлтгэл ажлыг хангах хүрээнд сургалтын цамхаг, самбар, гүүр бусад техник хэрэгслүүдийг олон улсын жишигт нийцүүлэн бүрэн шинэчилсэн байна.
Сэлэнгэ аймгийн баг тамирчид 2014 онд болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр тэргүүн байрт шалгарч, алтан медаль хүртэж байсан туршлагатай. Тус тэмцээн нь гал унтраах техникийн олон төрөлт спортыг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх. Цаашлаад тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах. Мөн Онцгой байдлын албыг иргэд олон нийтэд сурталчлах, энэ спортоор хичээллэх албан хаагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдгаараа онцлогтой.





