Эрдоган: Путинтай хийх уулзалт хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-08 13:46:51

АНКАРА. /TASS/. Санкт-Петербург хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хийх уулзалт хоёр улсын харилцаанд шинэ хуудсыг нээнэ гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.

Тэрбээр ОХУ-д айлчлахаасаа өмнө “ИТАР-ТАСС” агентлагийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусманд ярилцлага өгчээ.

"Энэ нь түүхэн айлчлал, шинэ эхлэл байх болно. Найз Путинтай хийх хэлэлцээ хоёр улсын харилцаанд шинэ хуудсыг нээнэ гэж би бодож байна. Манай хоёр улсад хамтран хийж бүтээх олон зүйл байна" гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Харин тэрбээр Сирийн асуудалтай холбогдуулан "Сирийн мөргөлдөөнийг зохицуулахад ОХУ-ын оролцоо маш чухал. ОХУ-ын оролцоогүйгээр Сирийн хямралыг зохицуулах боломжгүй. ОХУ-тай хамтран ажиллаж байж Сирийн асуудлыг зохицуулна" гэж тэрбээр мэдэгджээ.

Түүнтэй хийсэн ярилцлагын бүрэн эхийг "ТАСС" агентлагийн цахим хуудаснаас үзэх боломжтой.

Д.Нямтулга

相关新闻