Мөсөн голын хайлах явцыг сааруулах арга олжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын судлаачид өөр өөр төрлийн материалуудын үр
нөлөөг үнэлэх замаар хиймэл мөсөн голын хайлах явцыг сааруулах судалгаандаа ахиц
дэвшил гаргасан талаар тус улсын Шинжлэх ухааны академи /CAS/ мэдээлжээ.
Өнгөрсөн оны 6-8
дугаар сард хийсэн судалгаагаар Шинжлэх ухааны академийн Баруун хойд бүсийн
эко-хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хүрээлэнгийн /NIEER/ судлаачид гурван өөр материалын доорх
мөсөн голын хайлах явцыг үнэлсэн байна.
Үүний дүнд
тусгайлан хамгаалсан газрын хайлах явцыг бусад газартай харьцуулахад саарч
буй байдал ажиглагдсан байна. Тодруулбал, нанофибер материал нь бусдаасаа илүү үр дүн
үзүүлжээ.
Энэхүү судалгаа
нь мөсөн голын хайлах явцыг сааруулах шинэ аргыг нээж, дэлхийн дулаарлаас
үүдэлтэй сорилтуудыг даван туулахад тус дэм болж чадна гэж судлаачид үзэж байна.
Мөсөн голууд нь
дэлхийн дулаарлын хурдацтай хийгээд мэдэгдэхүйц өөрчлөлтийг туулж буй газарзүйн
гол элементүүдийн нэг юм. Судалгааны үр дүнг “Remote Sensing” сэтгүүлд нийтэлжээ.