Сирийн Засгийн газрын хүчин 800 гаруй террористуудыг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-08 13:16:39

БЕЙРУТ. /TASS/. Сирийн Засгийн газрын хүчин Алеппо хотын баруун өмнөд, өмнөд хэсэгт орших “Жайш аль-Фатах” зэвсэг эвслийн нэгжүүдэд цохилт өглөө гэж “Al-Watan” сонинд мэдээлжээ.

Сирийн Засгийн газрын хүчин болон өөрийгөө батлан хамгаалах дайчид өнгөрсөн 24 цагийн хугацаанд 800 гаруй террористууд болон хэдэн арван хуягт машиныг устгасан гэж мэдээлэлд дурдсан байна.

Үүний зэрэгцээ Сирийн Засгийн газрын хүчин Рамусех хотын өмнөд хэсэгт орших цэргийн сургуулийн газар нутгийг хяналтдаа оруулах ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж байгаа тухай дурджээ.

Д.Нямтулга

相关新闻