11-11 төвөөс Боловсрол, шинжлэх ухааны яаманд 402 өргөдөл шилжүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ сарын 13-нд ажиллалаа.
БШУЯ-ны
газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагын удирдлагууд байлцав. Тэд иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонсож, хариулт
өглөө.
Энэ
онд 11-11 төвөөс Боловсрол, шинжлэх ухааны яаманд 402 өргөдлийг шилжүүлжээ.
Үүнээс шийдвэрлэж, хариу өгсөн
355, хянаж байгаа 12, хүлээн авсан 15 өргөдөл байна.
Иргэд боловсролын үйлчилгээтэй холбоотой дараах санал, гомдлыг хэллээ.
Тодруулбал,
-Тусгай хэрэгцээт
иргэдийн боловсролын тэгш хүртээмж
-Оюутан элсүүлэх журам
-Элсэлтийн ерөнхий
шалгалт
-Элсэлтийн хураамжийн
асуудал
-Дотоод, гадаадын
сургалтын төлбөрийн тэтгэлэг
-Үнийн өсөлтөөс үүдсэн
хөрөнгө оруулалтын ажлууд
-Цэцэрлэгийн хүртээмж
зэрэг асуудлыг хөндөн асууж, хариулт авлаа.
Мөн боловсролын үйлчилгээний судалгаа, их, дээд сургуулиудын уялдаа холбооны талаар бодитой санал санаачилга гаргасан иргэд ч байлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд иргэдтэй уулзах үеэрээ боловсролын үйлчилгээ авахад тулгарч буй иргэдийн гомдол, саналыг хүлээн авч, ил тод, нээлттэй, яаралтай шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа гэдгийг онцоллоо.
БШУЯ 11-11 төвөөс шилжүүлсэн өргөдөл, гомдлыг албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн системд бүртгэн өргөдлийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.