"Хөвсгөл усан зам", "Булган ундрага", "Авто импекс”-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-10 17:32:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 35 ХК-ийн 576,638 ширхэг хувьцааг 216,864,408 төгрөгөөр арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Хөвсгөл усан зам" (HUZ+14.97%), "Булган ундрага" (BUN +7.14%) болон "Авто импекс" (AOI+6.19%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" (MBG-7.69%), "Ард кредит ББСБ" (ADB-6.24%) болон "Ард санхүүгийн нэгдэл" (AARD-5.21%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.




Хөрөнгө оруулалтын 2 сангийн 64,427 ширхэг нэгж эрхийг 16,506,746 төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 88 ширхэг үнэт цаасыг 8,616,000 төгрөгөөр арилживТOП-20 индекс 0.83 хувиар өсөж, 34,768.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,929,422,023,270 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   



相关新闻