Финланд улс ОХУ-тай залгаа хилийн бүстээ хаалт барихаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-10 16:59:56

ХЕЛСИНКИ. /Reuters/. Финландын Засгийн газар пүрэв гарагт мэдээлэхдээ, ОХУ-аас ирж болзошгүй аюул заналхийллийн эсрэг бэлтгэл ажлыг бэхжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулан хоёр орны хилийн зүүн бүст хаалт барихаар төлөвлөж байна гэв.


НАТО-д элсэх хүсэлтээ гаргаад буй Финланд улс нь ЕХ-ны гишүүн орнуудаас ОХУ-тай хамгийн урт буюу 1300 км газар нутгаар хиллэдэг юм.


Одоогоор хоёр орны хилийн ихэнх хэсгийг зөвхөн тэмдэг, тэмдэглэгээ, хуванцар шугамаар тогтоосон байна.

Финландын Засгийн газар ОХУ-ын зүгээс Финландын хил рүү орогнол хүсэгчдийг илгээх замаар дарамт шахалт үзүүлж магадгүй гэх болгоомжлолын улмаас хилийн аюулгүй байдлаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа юм.


Шинэчилсэн хуулийн төсөлд Финландын Засгийн газарт орогнол хүссэн өргөдлийг нэвтрэх тодорхой цэг дээр хүлээн авахыг зөвшөөрөх саналыг тусгажээ.


ЕХ-ны одоогийн зохицуулалтын дагуу цагаачид ЕХ-ны гишүүн улс руу нэвтрэх аль ч цэг дээр орогнол хүсэх эрхтэй байдаг.


Түүнчлэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Финланд улс тус хилийн дагуу хашаа, хаалт барих, мөн хилийн эргүүлийн ажиллагааг өргөжүүлэх зэрэг ажлууд багтсан байна.   

相关新闻