Япон улс ОХУ руу ачааны машин, бульдозер нийлүүлэхийг хориглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /RIA Novosti/. Япон улс зургаадугаар 17-ноос эхлэн ОХУ-д ачааны машин, өөрөө буулгагч машин, бульдозер экспортлохыг хориглохоор болсныг тус улсын Эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны сайд Хагиудо Коичи мэдэгдэв.
“Украинд халдан довтолсонтой нь холбогдуулан Япон улс дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтран ОХУ-д хатуу арга хэмжээ авч байна. Зургаадугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын шийдвэрийн дагуу ОХУ-ын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлж буй бараа бүтээгдэхүүнийг экспортлохыг хориглож байна. Үүнтэй холбоотойгоор зургаадугаар сарын 17-ноос эхлэн ОХУ-д ачааны машин, өөрөө буулгагч машин, бульдозер болон бусад төрлийн техник хэрэгслийг экспортлохыг хориглож байна" гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.