Нийслэлд олон улсын тээврийн нэгдсэн терминал байгуулах шаардлага үүсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын импортын барааны худалдаа жилээс жилд өсөж, оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 97.7 сая ам.доллароор нэмэгдээд байна. Импортын бараа бүтээгдэхүүний худалдаа нэмэгдэж буйтай холбоотойгоор Улаанбаатар хотод импортын ачаа барааг буулгах нэгдсэн талбай бүхий тээвэр-логистикийн терминал байгуулах хэрэгтэй байгааг Монголын Тээвэр зуучлагдын нэгдсэн холбоо ТББ-аас мэдэгдэж байна.
Одоогийн байгаа 11 терминаль нь хэвийн нөхцөлд бүрэн хүчин чадлаар ажиллах боломжтой ч өнөөгийн нөхцөлд ердийн хэмжээнээс 2-3 дахин их ачаалал үүсч, хүчин чадлаа 20 хувиар хэтрүүлэн ажиллаж байгааг мэдээллээ.
Энэ оны эхний улирлын байдлаар манай улс дэлхийн 117 улс оронтой 1.1 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийгээд байна. Үүний 556.5 сая ам.доллар нь импортын бараа бүтээгдэхүүн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 97.7 сая ам.доллароор өсжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн терминалд
чингэлэг
бөөгнөрөх, цаг алдах, зардал өсөх зэргээр хүндрэлтэй байдал үүсээд байна. Тиймээс нийслэл Улаанбаатар хотод хуурай
боомтын стандартыг хангасан, тээвэр-логистикийн нэгдсэн терминал байгуулах
шаардлага гарч байна. Мөн техник,
технологи, дэд бүтцийг сайжруулах энд ажиллах мэргэжилтэн, ажилтнуудыг
бэлтгэхэд төр, засаг бодлогоор
дэмжих хэрэгтэй байгааг хэлж байна.
Улаанбаатарт хуурай боомтын стандартыг хангасан, олон улсын тээвэр-логистикийн нэгдсэн терминал байгуулах шаардлагатай байна.
Засгийн газрын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт тээвэр-логистикийг тэргүүлэх салбар хэмээн тусгаад байгаа. Тиймээс тээврийн терминалыг байгуулахад төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт тодорхой, ойлгомтжой байх хэрэгтэйг хэлж байна.