Есөн байршилд 12 төрлийн мандлын цэцэг суулгаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. "Дархан хотын тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас 2022 онд нийтийн эзэмшлийн зам талбайн цэцэгжүүлэлтийг хийж эхэллээ.
Нийт есөн байршилд 12 нэр төрлийн 200,000
гаруй нэг наст мандлын цэцгийг тарих ажил эхэллээ. Жил
бүрийн зургаадугаар сард тус газраас хотынхоо өнгө үзэмжид чимэг нэмж
цэцэгжүүлэлтийг хийдэг. Аюулгүйн тойрог, Бурхантай толгой, Морин хуур
цогцолбор, Залуучууд театрын өмнөх болон "Дархан-50" цогцолборын цэцгийн мандал, төв
авто зам дагуух нийтийн эзэмшлийн талбайд цэцэг тарих ажил хийж байна.
Цэцгийн
суулгацыг тухайн байгууллагын ажилтнууд өөрсдийн хүлэмжид тарьж, бойжуулан
гадна талбайд гаргадаг аж. Уг ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгахаар ажиллаж
байна.
Өнгөрсөн
жилийн тухайд найман нэр төрлийн 300 гаруй мянган цэцэг тарьж ургуулж байжээ.



