"Оллоо", "Ард санхүүгийн нэгдэл", "Шарын гол"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-06-07 20:34:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 33 ХК-ийн 335,246 ширхэг хувьцааг 163,326,808 төгрөгөөр арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Оллоо" (OLL 15.00%), "Ард санхүүгийн нэгдэл" (AARD +14.48%) болон "Шарын гол" (SHG +13.07%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан зочид буудал" (DZG -14.74%), "Улсын их дэлгүүр" (UID -12.40%) болон "Булган ундрага" (BUN -11.60%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 76,372 ширхэг нэгж эрхийг  25,884,607 төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 48 ширхэг үнэт цаасыг 4,704,000 төгрөгөөр тус тус арилжлаа. 

ТOП-20 индекс 0.76 хувиар буурч, 34498.36 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,905,923,060,543 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

相关新闻