СӨХ-дод шинэ менежмент нэвтрүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг СӨХ-дын үйл ажиллагаанд
шинэ менежмент нэвтрүүлснээр тодорхой үр дүн гарч эхэлжээ. Аймгийн төв
Чойбалсан хотод сууц өмчлөгчдийн 20 холбоо үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор
арав нь “шилэн СӨХ”-д шилжиж, санхүү тооцоогоо ил тод болгосноор есөн мянган
төгрөг байсан хураамжаа 20 мянган төгрөг болгон нэмж, төвлөрсөн мөнгөөрөө
засвар тохижилтоо хийж байна.
Дорнод аймаг 80 гаруй мянган хүн
амтайгаас аймгийн төв Чойбалсан хотод 56 мянга нь оршин суудаг. Аймгийн төвийн
нийт иргэдийн 40-өөд хувь нь орон сууцанд амьдардаг. Тэр хэрээр орон сууц,
шугам хоолойн засвар тохижилт буюу СӨХ-ны үйл ажиллагаа шүүмжлэл дагуулсан
асуудлын нэг гэж хэлж болох юм.