13-17 насныхныг "Global nomads" хөтөлбөрт бүртгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-06-07 14:57:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гүрэн инновацын сургууль Этон коллежтой хамтран 13-17 насныханд зориулсан "GLOBAL NOMADs" зуны хөтөлбөр зарлалаа.


Их Британийн одоогийн ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй түүхэнд 20 ерөнхий сайдыг бэлдэн гаргасан 600 жилийн түүхт Этон коллежийн хөтөлбөрийг Гүрэн сургууль Монголдоо албан ёсоор заах эрхийг эзэмшиж буй юм.

Багийн ажил, харилцан яриа, бүтээлч тоглоом гэх мэт илүү нөлөөлөл оролцоог чухалчилсан практик арга барилтай тус хөтөлбөрийг гурван ээлжээр энэ зун хэрэгжүүлнэ. Ирэх зургаадугаар сарын 20-ныг хүртэлх ээлж дүүрсэн бөгөөд долоодугаар сарын ээлжид бүртгэж байна.

Этон коллеж боловсролын судалгааг тасралтгүй хийдэг бөгөөд үүнийхээ үр дүнд одоогийн ба шинэ үеийн хүүхдүүд амжилт гаргах магадлалыг ихэсгэдэг 8 ур чадварыг тодорхойлж, “Skills for Success-2022” цогц хөтөлбөрийг баталж гаргасан. Энэхүү хөтөлбөрийг Гүрэн академи энэ зун Монгол хүүхдүүдэд заах эрхээ баталгаажуулжээ.

1.    Тасралтгүй хөгждөг байх нь

2.    Няцашгүй чанарыг хөгжүүлэх нь

3.    Нөлөөллөө тэлэх нь

4.    Бүтээлчээр асуудал шийдвэрлэх нь

5.    Харилцааны ур чадвараа сайжруулах нь

6.    Олон нийтэд илтгэх чадвараа сайжруулах нь

7.    Ятган үнэмшүүлэх чадвараа сайжруулах нь -1

8.    Ятган үнэмшүүлэх чадвараа сайжруулах нь -2

Энэхүү хөтөлбөрөөр Этон коллежийн хичээлүүдээс гадна нүүдлийн соёлын агуулгыг багтаасан практик ажлуудыг хамтдаа хийж, англиар илэрхийлж сурах юм. Хөтөлбөрт амжилттай суралцсанаар Этон коллеж болон Гүрэн инновацын сургуулийн хамтарсан сертификат авах бөгөөд, гаднын сургуулиудад орох хүсэлт бүхий материал бүрдүүлэлтэд оролцуулах бүрэн боломжтой аж.


相关新闻