Тийзийн үнийн асуудлаар ШӨХТГ-т хандав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлд
агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа "Аеромонголиа" компанийн тийзийн үнэ өндөр байгаа нь иргэдийн
бухимдлыг төрүүлж байгаа.
Тодруулж хэлбэл, дээрх чиглэлийн тийзийн үнэ нэг талдаа 499-981 мянган төгрөг
байна.
Уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир
нар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуунтай уулзжээ.
Уулзалтын үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун үүсээд буй
асуудлыг анхааралдаа аван ажиллаж буйгаа илэрхийлж, нислэгийн үнийн
өсөлтийн талаар ойрын хугацаанд холбогдох арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүд орон нутгийн нислэгийн үнийн өсөлтийг
бууруулах талаар холбогдох яамдад хандаж байгаа ажээ.