Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нэгдүгээр үе эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-02 16:42:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ сарын 3-5-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Сэлэнгэ аймагт зохион байгуулна. Энэхүү гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нэгдүгээр үе өнөөдөр удирдлагуудад зориулсан “Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежмент” сургалтаар эхэллээ.

Сургалтаар Гамшгаас хамгаалах менежмент, ослын үеийн удирдлагын системийн тухай ойлголт, Гамшгийн үеийн мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, Хохирол хэрэгцээний эрсдэлийн үнэлгээ. Мөн мал, амьтны гоц халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээлэл, Эрсдэлийн мэдээлэл харилцаа, холбоо, Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал. Түүнчлэн газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах арга хэмжээ зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

Сургалтад аймгийн Онцгой комисс, орон нутгийн бүх шатны Засаг дарга, албад, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, 17 сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн цахимаар оролцлоо.

Дээрх үйл ажиллагаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.   



相关新闻