Шүдэн дээр тогтох үзүүлбэрээр дэлхийн рекордыг эвдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Соёлын ордны
дэргэдэх уран нугаралтын дугуйлангийн суралцагч Г.Золжаргалын "Шүдэн дээр
тогтох" үзүүлбэрээр Гиннесийн амжилт тогтоож буйг баримтжуулжээ.
Дээрх үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн
Соёл, урлагийн газраас Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өөрийн
байрандаа зохион байгууллаа. "Шүдэн дээр тогтох" үзүүлбэрийн дэлхийн
рекордыг өмнө нь Орхон аймгийн сурагч Э.Цацрал 4 минут 17 секундын хугацаанд
тогтож эзэмшсэн байна. Харин энэ удаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБС-ийн 7а
ангийн сурагч Г.Золжаргал /13 настай/ тус рекордыг эвдэн дээд амжилтыг шинэчилжээ.
Тэрээр 5 минут 33 секундын хугацаанд тогтсон байна.