Сэлэнгэ аймгийн нийт хүн амын 46.7 хувийг 18 хүртэлх насныхан эзэлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хувьд нийт хүн амын 46.7 хувь нь буюу
51.1 мянга нь 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Эдгээр нийт хүүхэд, багачууддаа аймгийн
Засаг дарга Н.Лхагвадорж “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн
мэндийг дэвшүүлж баяр хүргэлээ.
Түүнчлэн
аймгийн Засаг дарга Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржсан 15 эхэд гарын
бэлэг гардуулан өглөө. Мөн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 420 эх "Эхийн алдар" одонгоор энгэрээ мялаалаа.