Нэгдүгээр зэргийн одонтой эхчүүдийн хамгийн залуу нь 24 настай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. 2022 онд Ховд аймгийн хэмжээнд 434 эх “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор энгэрээ мялаалаа. Үүнээс 49 эх нэгдүгээр зэргийн одон, 385 эх хоёрдугаар зэргийн одон хүртсэн байна.
Өнөөдөр
Жаргалант сумын 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 149 эхэд энэхүү одонг аймгийн удирдлагууд
гардуулан өгч, баяр
хүргэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Эхийн алдар" одонгоо гардан авч байгаа эдгээр эхчүүдийн хамгийн залуу нь 24 настай, нэгдүгээр зэргийн одонтой ээж байна. Эхчүүд үр хүүхдээ зөв хүмүүжилтэй, хүнлэг иргэн болгон өсгөж, хүмүүжүүлэх нь чухал гэдгийг онцолж байв.