Нийслэлийн шарилжийг агротехнологийн горимын дагуу хадна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММаргааш Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-аас нийслэлийн 424 мянган метр квадрат газрын шарилжийг агротехнологийн горимын дагуу хадаж, зөөх ажлыг зохион байгуулах юм байна.
Хотын шарилжийг цэвэрлэхэд төвийн 6 дүүргийн ТҮК, ногоон байгууламжийн чиглэлээр гэрээгээр ажил гүйцэтгэдэг 20 хувийн хэвшил, ТББ-ын 695 хүн оролцож 43 хадагч машин, 111ширхэг гар хадуур, 100ш тармуур, 100 гаруй хайч багаж хэрэгслийг ашиглах юм байна.
Тодруулбал Дунд голоос гурвалжингийн гүүр, Эх нялхсын урд болон арын уулзвараас Саппоро хүртэл,Сэлбэ гол дагуух шарилжийг цэвэрлэх юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хотын их, бага тойргийг шарилжгүй болгох ажлыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулан үе шаттайгаар зохион байгуулах гэнэ.
М.Үүрийнтуяа