Сэлэнгэ аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 5 дугаар сарын 29-ний
өдрийн А/230 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах
өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжлээ.
Дээрх
захирамжаар:
-Сэлэнгэ аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль
зохион байгуулахтай холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6.00
цагаас эхлэн 6 дугаар сарын 5-ны өдрийн 23.00 цаг хүртэл хугацаанд аймгийн
хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүллээ.
-Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр
шилжүүлсэн дээрх хугацаанд архи, согтууруулах ундаа худалдахыг хүнсний дэлгүүр,
худалдааны төвүүдэд, түүгээр үйлчлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн
нэгжүүдэд хориглолоо.
-Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр
шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн
байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах,
хөдөлмөрийн аюулгүй байдал, сахилга дэг журам, ажлын хариуцлагыг чангатгаж
ажиллахыг сумдын Засаг дарга, байгууллагын дарга нарт даалгажээ.