700 орчим иргэнд Монгол Улсын “Хилийн тухай” хууль, тогтоомжоор яриа таниулга хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-30 23:47:50

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангиас “Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулсан байна. Тус зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн болон хилийн сумдын удирдлагууд, харилцан ажиллагаатай төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцжээ.

Нэгдсэн зөвлөгөөний үеэр хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийг бууруулах зорилгоор 2022 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, 3 бүлгийн 30 ажлыг 600 гаруй сая төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

ХХТХЗөвлөлөөс 2021 онд хилийн зурваст нутаглаж буй иргэд, малчдын бүлэгтэй гурвалсан гэрээ байгуулж, 700 орчим иргэдэд Монгол Улсын “Хилийн тухай” хууль, тогтоомжоор яриа таниулга хийжээ. Мөн сум, орон нутаг, иргэд, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр хилийн инженерийн байгууламжуудыг сэргээн засварласан байна. Түүнчлэн “Улсын тусгай хэрэгцээний газарт ойн дагалт баялаг бэлтгэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт улсын зөвлөгөөнийг зохион байгуулсан зэрэг хэд хэдэн томоохон ажлыг хийж гүйцэтгэжээ.

Зөвлөгөөний үеэр хил хамгаалалтад туслах хүчний зарим салбар зөвлөл, гишүүд, аж ахуйн нэгжийг ХХЕГ-ын даргын тушаалаар “Хилийн төлөө”, “Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулан, “Өргөмжлөл”, “Талархал” хадгалуулсан байна. 

相关新闻