Японд аадар борооны давтамж ихэсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-05-30 15:36:49

ТОКИО. /NHK/. Японд аадар борооны давтамж сүүлийн 45 жилийн хугацаанд хоёр дахин ихэссэнийг нэгэн шинэ судалгаа харуулжээ. 


Японы Цаг уур судлалын хүрээлэнгийн хар салхи, цаг агаарын аюултай үзэгдэл судлалын хэлтэсийн дарга Като Тэрүюки 1976-2020 оны Японы хур тунадасны өөрчлөлтийн талаарх тайланг танилцуулсан байна. Тэрбээр Япон даяар 1300 орчим байршилд байдаг Цаг уурын мэдээлэл цуглуулах автоматжуулсан системийн /AMEDAS/ цуглуулсан хур тунадасны мэдээлэл ашиглан судалгаагаа хийжээ.


Ингэхдээ гурваас дээш цагийн турш орсон 130 мм болон түүнээс дээш мм бороог аадар бороо хэмээн тодорхойлсон байна. 2020 онд ийм бороо 67.7 удаа бороо орсон бол 1976 онд 31.5 байжээ. Аадар бороо зургаа, долоодугаар сард буюу борооны улирлын үеэр орох магадлал өндөр байдаг бөгөөд эдгээр сард орох аадар борооны давтамж ойролцоогоор дөрөв дахин нэмэгдсэн байна.


К.Тэрүюкигийн хэлснээр, дэлхийн дулаарлаас үүдэн далайн усны хэм ихэсэн чийгшил нэмэгдэж, улмаар борооны улиралд хүчтэй аадар бороо орох магадлал нэмэгдэж байна. Мөн хөрсний гулгалт, үерийн аюул нүүрлүүлж болзошгүй аадар борооны давтамж мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг холбогдох мэдээлэл харуулжээ.

相关新闻