Бэлэн байдлын сургалтад 4715 иргэн хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“Мэдлэг түгээе” зорилтын хүрээнд зохион
байгуулж байгаа гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалт иргэдэд
зориулсан сургалтуудаар үргэлжилж байна.
Сэлэнгэ аймагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн
бэлтгэл ажлын хүрээнд иргэдэд зориулсан сургалтыг ОБЕГ-аас томилогдсон сургагч
багш хийнэ. Өнөөдрийн байдлаар Мандал, Алтанбулаг, Шаамар,
Сайхан, Орхон, Хүдэр, Ерөө, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг, Жавхлант, Сант
сум, Дулаанхаан, Бугант, Түнхэл тосгодын
нийт 4715 иргэн хамрагдаад байна.
Сургалтаар иргэдэд болзошгүй аюул ослоос өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах тухай мэдлэг ойлголт өгөх зорилготой тус сургалт гамшиг гэж юуг хэлэх вэ? Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, хувийн бэлтгэл бэлэн байдлаа хэрхэн хангах, галын аюулгүй байдал, гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь иргэний оролцоо. Мөн аливаа аюулт үзэгдэл, ослын үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ? гэсэн сэдвийн хүрээнд мэдлэг олголоо. Сургалтыг ОБЕГ-аас томилогдсон ажлын багийн сургагч багш нар, орон нутгийн Онцгой байдлын газар, МУЗН-тэй хамтран зохион байгуулж байна. Сургалт өнөөдөр Орхонтуул, Баянгол, Хушаат, Сүхбаатар сум, Рашаант тосгонд болж байна.



