Хятадад монголын 37 иргэнийг тээвэрлэж явсан автобус шатжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-05 14:24:00

Монголын 37 иргэнийг тээвэрлэж явсан Бээжин-Эрээн чиглэлийн “Есөн луу” компанийн зорчигч тээврийн автобус энэ сарын 4-ний 22.00 цагийн орчимд шатжээ.

Автобус БНХАУ-ын Ша Хуа Юань суурины ойролцоо явж байхдаа шатсан бөгөөд одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй байна. Зорчигчдын амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна. Гэхдээ иргэдийн зарим ачаа, бичиг баримт галд өртсөн хэмээн Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлэв.

Одоогоор иргэдийг замын үйлчилгээний цэгт түр байрлуулаад байгаа юм. Бээжин дэх ЭСЯ, тээврийн компани, цагдаагийн байгууллага болон даатгалын компани хамтран зорчигчдыг тээвэрлэх, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байгаа аж.

Ч.Ариунболд

相关新闻