Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит тэмцээний хос мөнгөн медальтан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-24 22:06:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албаа төлөөлөн оролцсон эрэгтэй багийн тамирчид мөнгөн медалийн эзэд болжээ.

Тодруулбал Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч М.Гансүрэн дээрх тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр Сэлэнгэ аймгийн ОБГ уг тэмцээний хос мөнгөн медальтан болж байгаа аж.

Энэ сарын 22-24-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулсан тус тэмцээний хаалтын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, тамирчид нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэжээ. Тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 800 гаруй алба хаагч оролцсон байна. Тухайлбал “Байнгын бүрэлдэхүүний салаа”, “Хугацаат цэргийн алба хаагчдын салаа”, “Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг”, “Рот”-ын гэсэн төрлүүдээр оролцож, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулжээ. 




相关新闻