Хэлтэс, агентлагийн дарга нарт баяр хүргэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг нийгэм, эдийн засгийн
өсөлт, ажлын үр дүнгээрээ сүүлийн гурван жил дараалан улсад тэргүүлсэн амжилт үзүүлж,
“Манлайлагч аймаг” хэмээх эрхэм хүндтэй шагналыг энэ сарын 20-ны өдөр гардан
авсан.
Өвөрхангай аймгийн дараа Орхон, Өмнөговь, Улаанбаатар хот,
Хэнтий аймаг шалгарсан байна. Өнөөдрийн шуурхай хуралдаанаар аймгийн Засаг
дарга А.Ишдорж, ЗДТГ-ын дарга Ц.Ганболд нар энэ тухай танилцуулж, хэлтэс,
албадын удирдлагуудад баяр хүргэсэн юм. “Энэ шагнал бол аймгийн үе үеийн
удирдлагууд, нийт төрийн албан хаагчид, та бүгдийн болон Өвөрхангайнхны хичээл зүтгэлийн үр дүн юм” хэмээн онцлон хэллээ.
Засгийн газрын журмаар шилдэг аймгийг шалгаруулахдаа “Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын болон аймгийн
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, мэдээллийн ил тод байдал, хөндлөнгийн байгууллагын хяналт, үнэлгээ” зэрэг олон шалгуур, үзүүлэлтээр
дүгнэдэг байна.