Туркт 60 мянга орчим хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /Sputnik/. Цэргийн эргэлт хийх оролдлого гарсны дараа 60 мянга орчим хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, 3500 орчим хүнийг ажлаас нь халаад байна гэж Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым мэдэгдэв.
Өнгөрсөн сарын 15-нд Туркийн Засгийн газрыг огцруулах зорилготой цэргийн эргэлт хийх оролдлого болсон билээ. Энэ үеэр 240 гаруй хүн амиа алдаж, 2000 гаруй хүн шархадсан байна.
Цэргийн эргэлт хийх оролдлогыг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 58 611 хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, 3499 хүнийг албан тушаалаас нь чөлөөлөөд байна гэж Бинали Йылдырым мэдэгдсэнийг Туркийн “CNN” агентлаг мэдээлжээ.
Д.Нямтулга