Байгууллагуудын цалин олгох хугацааг ус, дулааны төлбөр төлөх хугацаатай уялдууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-05-06 15:57:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Айл өрх хэрэглээний ус, дулаан, цахилгааны мөнгийг сар бүрийн 10-ны дотор төлөхөөр гэрээнд тусгасан байдаг. Хэрэв сар бүрийн 10-ны дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцдог. Тиймээс хэрэглээний ус, дулаан, цахилгааны төлбөрийг иргэдийн цалин олгох өдрүүдтэй уялдуулан авдаг байх чиглэлд анхаарч, гэрээнд өөрчлөлт оруулахыг аймгийн Засаг дарга С.Батжаргал холбогдох газар, хэлтсүүдэд даалгасан. Уг үүрэг даалгаврын дагуу ус, дулаан, цахилгааны төлбөрийг сар бүрийн 25-наас 31-ний хооронд төлдөг байх зохицуулалтыг “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК хийжээ. Өөрөөр хэлбэл, дараа сарын 10-ны өдөр хүртэл цахилгаан, дулааны төлбөрт алданги тооцохгүй юм.

Ер нь сар бүрийн 25-наас 31-ний хооронд төсвийн байгууллага, 1-нээс 10-ны хооронд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын цалин, тэтгэвэр, халамжийн санхүүжилт ордог. Тиймээс цалин олголттой уялдуулж ийнхүү өөрчлөлт орууллаа.  

相关新闻