Дарханы МСҮТ-ийн элсэлтийн тоог нэмэхэд анхаарч ажиллах чиглэл өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-05-05 10:14:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, ШУТИС-ийн захирал Т.Намнан тэргүүтэй ажлын баг Дархан-Уул аймаг дахь политехникийн коллежид ажиллалаа.

Дарханд нийт 3 МСҮТ үйл ажиллагаа явуулдаг. Дархан политехник коллежийн хувьд мэргэжлийн боловсрол олгох сургалт нь 590, техникийн боловсрол олгох сургалт 140 суралцагчтай. Элсэн суралцагчдын 70-80 хувь нь Дарханаас, үлдсэн хувь нь Сэлэнгэ аймгаас ирж суралцдаг байна. Цаашид суралцагчдынхаа тоог нэмж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд арьс шир боловсруулалтын технологийн ажилтан, барилгын цахилгаан техникч, мах боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан зэрэг мэргэжил саналыг коллежийн удирдлагууд хэлж байлаа.
Дарханы ЕБС-ийн 1-5 дугаар ангид 9472 хүүхэд суралцдаг. Өөрөөр хэлбэл, ийм тооны хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байгаа. Иймд МСҮТ-ийн тогоочийн ангийн суралцагчид үдийн хоолонд нийлүүлэх нарийн боовыг үйлдвэрлэх боломж байгааг мөн онцлов. БШУ-ы дэд сайд 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд, ялангуяа залуусыг татахад анхаарч ажиллах чиглэл өглөө.


相关新闻