Сурагчдаас мөнгө хураахыг таслан зогсоох үүрэг өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. 2021-2022 оны хичээлийн
жилийн төгсөлттэй холбогдуулан сурагчдаас мөнгө хураахыг бүрэн зогсоож, хяналт
тавихыг аймгийн Засаг дарга А.Ишдорж БШУГ-ын дарга Н.Чимэддорж-Ойдовт үүрэг
болголоо. Эдийн засгийн эмзэг үед эцэг, эхийн нэрийг барин мөнгө хураах явдал
байж болохгүйг сануулав.
Мөн
томоохон улс, бүсийг хамарсан уралдаан, тэмцээнээс бусад үйл ажиллагаанд медаль
өгөхийг болиулах шийдвэр гаргана гэв. “Хүүхдүүдэд гэхэд л үсэглэлийн,
төгсөлтийн баяр гээд оролцсон бүх үйл ажиллагааны тоогоор медаль өгдөг, хүүхэд
бүр бараг өргөж даахгүй медальтай болж байна. Энэ нь нэгд хүүхдийг багаас нь эд
материалын сонирхолтой болгож байгаа, хоёрдугаарт медалийг ямар ч үнэ цэнгүй болгож байна.
Нэг
удаагийн уралдаан, тэмцээнд зөвхөн медалийн зардалд 2, 3 сая төгрөг зарцуулдаг. Тэр
медалиудыг Монголд үйлдвэрлэдэггүй, дандаа Хятадаас бэлдэцийг авч хийлгэдэг. Түүний оронд баярын бичиг, батламжаа гардуулаад медалийн мөнгийг нь өгчихвөл тухайн хүндээ
ч, аймаг орон нутагтаа ч хэрэгтэй” гэлээ.
Үүнтэй
холбогдуулан захирамж гаргах аж. Мөн аймгийн
Засаг даргын 2022 оны А/136 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд 21 нас хүрээгүй
хүнд электрон тамхи худалдан борлуулахыг хориглоод байна.