Шанхайд “COVID-19” халдварын тохиолдлын тоо буурч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-05-04 10:31:04

ШАНХАЙ. /China Daily/. БНХАУ-ын Шанхайд хотод өдөрт илрэх “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо үргэлжлэн буурч, өнгөрсөн хоногт халдварын 274 шинэ тохиолдол батлагдаж, шинж тэмдэггүй 5395 тохиолдол илэрсэн нь өнгөрсөн сарын хугацаанд бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болжээ.  


Шанхайн Эрүүл мэндийн хорооны орлогч дарга Жао Даньданы мэдээлснээр, даваа гаргийн байдлаар “COVID-19”-өөр халдварласан 3981 өвчтөн, шинж тэмдэггүй өвчилсөн 27124 өвчтөн эдгэрч, түр эмнэлгээс гарсан байна.


Тус хотын оршин суугчдад Тавдугаар сарын амралтын өдрүүдээр /May Day holiday/ нуклейн хүчлийн, антигений шинжилгээ хийж, хариуд нь үндэслэн амьдарч буй газрынх нь эрсдэлийн түвшинг тодорхойлжээ. Тодруулбал, мягмар гаргийн байдлаар урьдчилан сэргийлэх бүсэд 15.5 сая хүн, хязгаарлалт бүхий бүсэд 5.3 сая хүн, хаалттай менежментийн бүсэд 2.3 сая хүн оршин сууж байна.


Ж.Даньданы мэдээлснээр, Шанхайн эмнэлгүүдэд ирэх дуудлагын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс ойролцоогоор 12 дахин нэмэгдээд байгаа энэ үед Тяньжин хот, Хэнань мужийн түргэн тусламжийн 100 машин, яаралтай тусламжийн тасгийн 298 ажилтан тусламж үзүүлэхээр иржээ. 

相关新闻