Дөргөн нуурын хөвөөнд ахмадын сувилал байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-04-26 12:47:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Аялал жуулчлалыг хөгжүүлэх" хөтөлбөрийн хүрээнд Дөргөн нуурын хөвөөнд ахмадын сувилал байгуулахаар болжээ.

Дөргөн нуур нь Хөхморьт сумын газар нутагт хамаарах учир тус сумын ИТХ-аас ахмадын сувилал байгуулах таван га газрыг сумын ИТХ-аар шийдвэрлэсэн бөгөөд, малчид, иргэдийн аялал жуулчлалаас олох орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Цоохор нуур” багийн иргэдийг бүлэг байгуулан хамтран ажиллахыг уриалж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал нь хогийн цэг болон ариун цэврийн байгууламж байдаг. Үүнтэй холбогдуулан Хөхморьт сум энэ онд Дөргөн нуурын хөвөөнд хогийн цэг, ариун цэврийн байгууламж барихад зориулан ОНХС-гаас 5,5 сая төгрөг баталжээ.

Дөргөн нуур нь Баруун Монголын Их нууруудын хотгор дахь давстай, гадагшаа урсгалгүй нуур бол Дөргөн юм. Энэхүү нуур нь зүүн урдаасаа баруун хойшоо сунаж тогтсон нийт 311км2 талбайг хамран Хар нууртай залгаа оршино. Нуурыг тойрон Завхан аймгийн Дөрвөлжин сум, Говь-Алтай аймгийн Хөхморьт сум хүрээлнэ. Нуурын баруун талд Алтайн салбар Жаргалант хайрхан уулын ар хормой болох Таван харын тал говийн хайргаар хучигдсан байдаг. Гадагш урсгалгүй, нэлээд шорвог устай энэ нуурын эрэг бусад нуураас илүү цөлөрхөг, элсэрхэг байдаг аж. Хар нууртай залгаа орших энэ нуурын эргийн байдал бусад нуурыг бодвол илүү цөлөрхөг бөгөөд ялангуяа нуурын зүүн хойд талаас 50-100 метр харьцах өндөртэй. Бага нуурын манхан элс уснаа гүн түрж нуурын ёроолыг хучна.

Нуурын баруун талд Алтайн салбар Жаргалант хайрхан уулын ар хормой болох Таван Харын тал Сээх нуур руу хэвгий бэл үргэлжилж говийн хайргаар хучигдсан байна. Зөвхөн Хомын хоолой, Ногоон нуурын зах, Мэргэний шанаа хавьд намгархаг болж бага хэмжээний нишингэ ургадаг. 


相关新闻