Волейболын насанд хүрэгчдийн 2022 оны УАШТ эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Насанд
хүрэгчдийн 2022 оны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнийг Өвөрхангай аймагт зохион байгуулж
байна.
Тэмцээнд Улаанбаатар хот, Хөвсгөл,
Орхон, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймгаас 22 багийн 200 гаруй тамирчин ур чадвар, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж байгаа юм.
“Аймагтаа
спортын төрлүүдийг хөгжүүлэх, шигшээ баг, тамирчид бэлтгэх, хүүхэд залуусыг
спортоор хичээллэх хүсэл сонирхолтой болгох зорилгоор улс, аймгийн чанартай
олон томоохон тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд өнгөрөгч
намар волейболын ахмадын
улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа зохион байгуулж, нийслэл, 21 аймгаас, 46 багийн 460 гаруй тамирчин оролцсон. Энэ
удаагийн тэмцээнд ч олон аймаг, байгууллагаас шилдэг тамирчид хүрэлцэн ирж оролцож байгаад баяртай байна” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.
Тэмцээнийг Монголын волейболын холбоо,
Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас "Хашхан" ХХК, “Ландбридж” ХХК, “Томо брэнд”, “Nice Mongolia World” ХХК-ийн ивээн
тэтгэлгээр зохион байгуулж байна. Тэмцээн энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ.






