Урьдчилсан байдлаар долоон айлын гэр, 50 гаруй бог түймэрт шатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 4 дүгээр сарын 18-ны шөнө Дарьганга сумын Бадрах багийн нутаг Сэнжит гэдэг газраас гарсан хээрийн түймэр Дарьганга, Эрдэнэцагаан сумын нутгийг хамарч 40 гаруй цагийн дараа бүрэн унтраасан. Хээрийн түймрийн улмаас урьдчилсан байдлаар
долоон айлын гэр, 50 ишиг,
дөрвөн морь, нэг ямаа, хоёр
айлын хаваржаа шатжээ.
Түймрийг унтраахаар 230 гаруй хүн, 29 авто машинтай
ажилласан бөгөөд ОБГ-ын албан хаагчид 12 өрхийн 14 гэрийг түймэрт өртөхөөс авран хамгаалж чадсан байна. Хоёр өдөр үргэлжилсэн түймэр нийт 280 мянган га талбайг хамарчээ.