Боловсролын байгууллагуудын өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-04-26 16:28:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. ХАБЭА-н сарын аяны хүрээнд Сүхбаатар аймгийн боловсролын байгууллагууд “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” өдөрлөгийг 4 дүгээр сарын 23-ны өдөр нэгэн зэрэг зохион байгууллаа.

Тодруулбал, тус аймгийн 24 цэцэрлэг, 16 сургууль өөр өөрсдийн хичээлийн байранд тус үйл ажиллагааг өрнүүлж, эцэг эхчүүд, иргэдийн төлөөллийг урилгаар оролцуулав. Энэ үеэр хүүхдүүд сурч мэдсэнээ, байгууллагууд онцлох үйл явдал, сургалтын үйл ажиллагаагаа зочдод танилцуулж, сургууль цэцэрлэгийн хоолны амталгааг хийлгэжээ. 

Сүхбаатар сумын Улсын тэргүүний цэцэрлэг гэхэд тус арга хэмжээг БЕСургуультайгаа хамтран хийжээ. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн өдөрлөгт 200 грауй хүн хамрагдсан байна.

ХАБЭА-н сарын аяны хүрээнд манай байгууллага төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа. Харин өдөрлөг бол нэгдсэн журмаар аймгийн хэмжээнд хийгдсэн ажил. Уг өдөрлөгийн үеэр манай цэцэрлэгийн багш ажилчид ажлын байрны дасгал хөдөлгөөнийг зааж, сонирхуулж, сургалтын хэрэглэгдэхүүн, хүлэмжийн үрсэлгээ, цэцгийн үзэсгэлэн, мөн хоолны үзэсгэлэнг эцэг эхчүүддээ танилцуулж, мөн хоол үйлдвэрлэлийн цехийн хамт олон маань өөрсдийн хийсэн амттанаа зарж борлуулан 400 орчим мянган төгрөгийн орлогыг олсон. Бид гурван жилийн өмнөөс хүлэмжийн үрсэлгээг хийж, байгууллагаа бүрэн цэцэгжүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Үүнийгээ ч хэрхэн амжилттай хэрэгжүүлж байгаа вэ гэдгээ өдөрлөгөөр харуулж чадсан гэж цэцэрлэгийн эрхлэгч Ж.Өлзийсайхан ярилаа. 

相关新闻