Арт терапи төслийг дөрвөн аймаг, нэг дүүргийн 46 сургуульд хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Банхар” арт терапи төслийг хэрэгжүүлэхээр Монголын урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоо, Боловсролын ерөнхий газар санамж бичиг байгууллаа.
Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг зогсоох, урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэхэд, хүүхэд, эцэг эх, багш нарын оролцоог дэмжих зорилготой тус төслийг 4 аймаг, 1 дүүргийн 46 сургуульд хэрэгжүүлэх юм.
Төслийг
дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.
-Төсөл хэрэгжих орон
нутаг, сургуулийн хэмжээнд дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын асуудал,
хэрэгцээг тодорхойлох, үйл ажиллагаагаа төлөвлөх
-Үе тэнгийн дээрэлхэлт,
ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг зогсоох, урьдчилан сэргийлэх, хамгаалах үе
тэнгийн ментор сурагч бэлтгэх
-Үе тэнгийн дээрэлхэлт,
ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг зогсоох, урьдчилан сэргийлэх, хүүхэд
хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх сургагч багш, сургагч эцэг эхчүүдийг
бэлтгэх
-Үе тэнгийнхний
дээрэлхэлт , ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг зогсоох, урьдчилан
сэргийлэхэд олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх
-Сургуулийн сэтгэл зүйч,
нийгмийн ажилтан мэргэжилтнүүдэд зориулсан дээрэлхэлт үйлдэгч, хохирогч, гэрч
гэх 3 талуудтай ажиллах “Арт терапи хөтөлбөр” боловсруулж, аргазүй олгох
сургалт зохион байгуулж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлж ажиллах юм.
Энэхүү
төслийг хэрэгжүүлэхдээ ганц хүүхэдтэй
ажиллахгүй тэдний эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, олон
нийтэд үе тэнгийн дээрэлхэлт, дарамтын сөрөг үр дагаврын талаар ойлголт
мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах хариу үйлчилгээ үзүүлэх,
шинэлэг бүтээлч үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Банхар” нохойны дүрээр дамжуулан үе
тэнгийнхний дээрэлхэлт, дарамт ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл үйлдэгч,
хохирогч, гэрч гэх 2 талыг
оролцуулж тэдний өөртөө итгэх итгэл болон сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэх ур
чадвар, даван туулах чадварыг нэмэгдүүлэх “Арт терапи хөтөлбөр”-ийг боловсруулж
нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдэд арга зүй олгох сургалтыг зохион байгуулж
тэднээр дамжуулан хэрэгжүүлнэ.
Ингэснээр
орон нутгийн мэргэжилтнүүд арт терапи буюу урлагт суурилсан арга зүйг эзэмшиж,
хүүхдүүдтэй ажилласнаар дээрэлхэлтийн асуудал гарахаас урьдчилан сэргийлэх,
таслан зогсоох, хариу үйлчилгээ үзүүлэх жишиг хөтөлбөртэй болох юм.