Галын аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-04-21 01:17:23

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-тай хамтран ажиллахаар болжээ.

Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Хангай нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Санамж бичгийн хүрээнд ард иргэдэд цахилгааны зөрчлийг арилгах, галын аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

相关新闻