"Жаргалант сор" ХХК өндгөө зах зээлд нийлүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-20 16:46:27
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан суманд үйл ажиллагаагаа эхлүүлээд буй “Жаргалант сор” ХХК нь аймгийнхаа өндөгний хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй бусад аймаг, суманд ч нийлүүлж эхэллээ.

Одоогоор үйлдвэрлэгчид оргил үедээ өдөрт 4500-5000 өндөг нийлүүлэх хүчин чадалтай бөгөөд аймгийнхаа хүнсний дэлгүүр, ААН-үүдэд импортын өндөгнөөс хямд үнээр нийлүүлж байна. Тодруулбал, ОХУ-аас нэг ширхэг өндгийг 430-450 төгрөгийн өртөгтэй оруулж ирж, дунджаар 500 орчим төгрөгөөр худалддаг бол “Жаргалант сор” ХХК-ийн өндөг 370 төгрөгийн үнэтэй байна.

“Жаргалант сор” ХХК нь 2021 оны гуравдугаар сараас фирмийн барилгын ажлаа эхлүүлж, 11 дүгээр сараас өндөглөгч дэгдээхийнүүдээ худалдан авсан байна. Ингээд үндсэн үйл ажиллагаагаа 2022 оноос эхлүүлж, анхны өндгөө 2022 оны гуравдугаар сараас авч эхэлжээ. Одоогоор тус компани нь таван ажилтантай бөгөөд 6000 гаруй өндөглөгч тахиатай үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус бизнесээ эхлүүлэхдээ нийт 400,0 сая төгрөг зарцуулсан бөгөөд тэд Сайнцагаан сумын СХС-гаас 100,0 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн дэмжлэг авчээ.

625fc7f0b8f03.jpeg


625fc7ef8e641.jpeg

相关新闻