Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хоёр сарын аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Аймгийн
Засаг даргын захирамжаар
“Мал, амьтны гоц халдварт,
халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийн хоёр сарын аян”-ыг зохион
байгуулж эхэллээ.
Аянаар сум, багийн Засаг дарга нар, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд,
малчдын оролцоотойгоор баг бүрт ажлын баг гаргаж, өвөлжөө, хаваржааны
хашаа хороо, малын өтөг бууцыг халдваргүйжүүлэх, бэлчээр, уст цэгийг цэвэрлэх, хорогдсон
мал, амьтны сэг, зэмийг устгах ажлыг нэгдсэн зохион байгуулалттай хийж
гүйцэтгэх юм.
Мөн 19 сумын Мал эмнэлгийн тасагт 7.6 сая төгрөгийн өртөг бүхий
халдваргүйтгэлийн тоног төхөөрөмж,
275 кг халдваргүйжүүлэлтийн бодис, хамгаалах хэрэгслийг олгож байна.
